Бизнесийн салбарт манлайлагч эмэгтэйчүүд уулзав

Бизнесийн салбарт манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны наймдугаар сарын 25-26-нд зохион байгуулах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын тухай танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны яаманд болсон уулзалтын үеэр гарсан санал, санаачилгыг нэгтгэн, чуулганы бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хуралдаанаар гүнзгийрүүлэн хэлэлцэхээс гадна оролцогчдод зориулж компани болон төслөө илүү үр дүнтэй танилцуулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэх цуврал сургалтыг зохион байгуулах аж.

 

"Inspire, Impact, Invest" уриатай энэ үйл ажиллагаа нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний чадавхыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм. Чуулганд Монгол болон олон улсын жижиг, дунд бизнес эрхлэгч, ТОП-100 компанийн удирдлага, хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагч, бизнесийн зөвлөхүүд, хамтран ажиллах сонирхолтой байгууллагыг оролцуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.179.165)