“Aramco”, “Trafigura” компаниуд “Shell”-ийн Өмнөд Африк дахь салбар нэгжийг худалдан авахаар өрсөлдөж байна

 

“Shell” Өмнөд Африк дахь салбар нэгжээ худалдсанаар нэг тэрбум ам.доллар босгохыг зорьж байна

“Shell” компанийн Өмнөд Африк дахь үйлчилгээний станцуудыг худалдан авахаар өрсөлдөж буй компаниудын дунд “Saudi Aramco”, “Abu Dhabi National Oil”, “Trafigura” зэрэг компани байгааг мэдээллээ.

Түүнчлэн “PetroSA” компанийг эзэмшдэг Өмнөд Африкийн төв эрчим хүчний сан, “Sasol” зэрэг компаниуд худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байна. Худалдан авалтын хэлэлцээний эцсийн үр дүн энэ оны эцсээр эсвэл 2025 онд тодорхой болно.

“Shell” компани Өмнөд Африк дахь салбар нэгжээ худалдсанаар бараг нэг тэрбум ам.доллар босгохыг зорьж байгаа аж. Энэхүү худалдан авалтын хэлэлцээнд худалдаа болон шатахууны нийлүүлэлтийн бизнес нь багтсан байна.

Эх сурвалж: Christopher Pike/Bloomberg

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.103)