Bruno Mars болон Rose нарын хамтарсан “APT” дуу нь цацагдлаа

Өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр Blackpink хамтлагийн гишүүн Rose болон АНУ-ын дуучин Bruno Mars нар хамтран “APT” дуугаа цацлаа.

Rose 2021 онд өөрийн соло дуу болох “Gone”, “On the Ground” гэсэн дуугаа цацаж байсан бөгөөд энэ дуу нь түүнээс хойш гурван жилийн дараах анхны дуу аж. Тэрээр арванхоёрдугаар сард “Rosie” гэх цомгоо гаргах юм.

“APT” гэх дууны нэр нь солонгост тоглодог архины тоглоом “Apartment” гэдгээс санаа авсан бөгөөд Rose энэ дуугаа гаргахдаа нэлээн эргэлзэж байжээ. Гэсэн ч энэ дуундаа аль хэдийн автсан байсан учраас гаргахаар шийдсэн талаар Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Сонирхуулахад Bruno Mars, Rose нар хоёулаа “Atlantic Records”-тай гэрээ байгуулан хамтран ажилладаг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.96.83)