Оросын хотуудаас Улаанбаатар руу нэмэлт нислэг хийх талаар хэлэлцэж байна

ОХУ, Монгол Улсын хооронд Улаанбаатар хотоос Эрхүү, Красноярскийн чиглэлд нэмэлт нислэг, мөн Улаанбаатар-Владивосток чиглэлд нислэг үйлдэх асуудлыг хэлэлцэж байгаа тухай ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссыг хамтран даргалагч Александр Козлов мэдээлжээ. 

“Тээврийн сайд нарын түвшинд бид ийм зорилтыг тавиад байгаа. Одоогоор Эрхүү, Красноярск руу нэмэлт нислэг үйлдэх, Улаанбаатар, Владивостокийн хооронд нислэг үйлдэх талаар Монголын талтай бид ярилцаж байна” гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.  

Оросоос Монголыг зорих жуулчдын урсгал бага байгаа бөгөөд энэ нь шууд нислэг хангалттай бус байгаагаас шалтгаалж байна гэж А.Козлов хэллээ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт  Владивосток хотноо есдүгээр сарын 3-ны мягмар гарагт эхэлсэн бөгөөд ТАСС агентлаг мэдээллийн ерөнхий түншээр ажиллаж байна. 

ВЛАДИВОСТОК, 2024 оны есдүгээр сарын 5 /TASS/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.88)