ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2025/2026 оны хичээлийн жилд Орос улсад суралцах хүсэлтэй гадаадын иргэд, иргэншилгүй этгээдийн бүртгэл 2024 оны 10 сарын 7-ноос эхэллээ!

«Гадаадын иргэдэд зориулсан Оросын Холбооны Улс дахь боловсрол» улсын нэгдсэн мэдээллийн систем болох education-in-russia.com-д бүртгүүлэх;
Бүртгэл эхлэх өдөр: 2024 оны 10 сарын 7;
Бүртгэл дуусах өдөр: 2025 оны 1 сарын 15.

Горилогч дараахь баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай:
-гадаад паспорт (дуусах хугацаа 2027 оны 3-р сарын 1-ээс хойш байх);
-боловсролын гэрчилгээ хавсралтын хамт / боловсролын байгууллын албан тоот дээр сурлагын дүнг -захирлын гарын үсгээр баталгаажуулсан байх.
-хувийн амжилтыг (сүүлийн 2 жил буюу 2023 оноос хойш) баталсан гэрчилгээ, диплом, сертификат г.м. дээрх бичиг баримтыг орос орчуулгын хамт хавсаргана.

Сар бүрийн мөнгөн тэтгэмж , оюутны нийтийн байр хийгээд оюутнуудад олон хөнгөлөлтүүд олгодог!

www.education-in-russia.com порталаар дамжин зайнаас элсэх боломжтой бөгөөд тус сайтаас элсэх мэдүүлгээ хэрхэн ирүүлэх талаарх зааврыг уншина уу.
Манай видеог үзнэ үү!  https://www.facebook.com/share/v/uEYsASQA87H12eaP/

Лавлах утас: 11 454600, 11 453890


 


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.174.122)