Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталсныг УИХ2ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.211)