Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна
ЗТЯ, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран манай улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах К-Смарт авто замын цахим удирдлагын төслийг хэрэгжүүлж байна.
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Захирал Д.Оюунболд энэ төслийн БНСУ талын төлөөлөгч, Барилгын технологийн судалгааны хүрээлэнгийн доктор Лим Жае Кью, доктор Ли Жае Хүн, тус улсын Авто замын инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн Чой Юу Сун нартай уулзлаа. Энэ үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж, төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Төслийн хүрээнд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар Монгол Улсын инженер техникийн ажилчдыг БНСУ-д сургаж, авто замын засвар арчлалтад хиймэл оюун ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл, гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг үр дүнтэй ажил хийхийг Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээлжээ.