Эрүүл байхад тань туслах хамгийн өндөр үнэлгээтэй, үнэгүй аппууд

Завгүй амьдралын хэв маяг давамгайлах болсон өнөө үед стресс, сэтгэл гутралд орсон хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр wellness, эрүүл мэндийн салбар улам эрэлттэй болж байна. Аппликейшн хөгжүүлэгч компаниуд эмнэлэг, сувиллын газруудтай хамтран олон төрлийн апп танилцуулж байгаа ч тэдгээрээс алийг нь сонгож хэрэглэх вэ? Эрүүл байж, стрессээс сэргийлэхэд тань тусалж чадах өндөр үнэлгээтэй аппуудтай танилцацгаая.

Breathguru

Эрүүл байхад тань туслах хамгийн өндөр үнэлгээтэй, үнэгүй аппууд (фото 1)

Том хотын оршин суугчдын ихэнх нь буруу амьсгалан, уушгиныхаа ердөө л 25 хувийг ашигладаг болох нь судалгаагаар батлагдсан бөгөөд wellness салбарын мэргэжилтнүүд зөв амьсгалахыг уриалж байна. Астма, цусны даралт ихсэх, айж түгших, нойргүйдэл гэх мэт маш олон өвчнийг зөв амьсгалж хэвшин эмчлэх боломжтой.

"Зөв амьсгалын мастер" Алан Долан зөв амьсгалах арга техник, ашиг тусыг хуваалцахаар Breath Guru нэртэй аппликейшн хөгжүүлсэн бөгөөд уг аппликейшн дахь хичээлүүдийг шат дараалан сурснаар зөв амьсгалж заншаарай.

Татах: iOS | PlayStore

7 FIT

Эрүүл байхад тань туслах хамгийн өндөр үнэлгээтэй, үнэгүй аппууд (фото 2)

Фитнесээр хичээллэх, иогт явах зэрэгт хангалттай цаг гаргаж чадахгүй байна уу? Тэгвэл танд 7 FIT аппыг санал болгож байна. Ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа тодорхойлон өөрт тохирсон дасгал, төлөвлөгөөг танд 7 FIT апп бэлдэж өгөх болно. Энэхүү аппликейшнд багтсан дасгалууд нь ердөө л 7 минутын хугацааг шаардах бөгөөд гэрийн нөхцөлд хийж болох давуу талтай.

Татах: iOS

Headspace: Meditation

Олон төрлийн бясалгалын апп дундаас "Headspace: Meditation"-ийг сонголоо. Учир нь "Headspace" бүртгүүлсэн даруйд тань хэзээ, ямар нөхцөл байдалд бясалгахыг хүсч байгаа зэргийг сонжиж танд тохирсон бясалгалын хичээлийг үе шаттайгаар зааж өгөх болно. Түүнчлэн зөв амьсгалж, тайван байхыг сануулсан notification-ыг явуулахаас гадна анимейшн хэлбэрийн олон сонирхолтой хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Татах: iOS | PlayStore

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.227.250)