Таван компанийн үнэт цаас хамгийн өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржийн долоо хоногийн арилжааны тойм мэдээллээр өнгөрсөн 7 хоногт 5.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, арилааны нийт дүн 6.5 тэрбум төгрөг болов.

“Хархорин”, “Крипто үндэстэн”, “Ард санхүүгийн нэгдэл”, “НАКО”, “Жуулчин говь” ХК-ийн үнэт цаас хамгийн өсөлттэй байв.

Уул уурхайн биржээр “Монголросцветмет” ТӨҮГ 6600 тонн, хоёр багцын төмрийн хүдрийн худалдааг 430.650 ам.доллароор арилжлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК 12 багцын 39.600 тонн төмрийн худалдааг 2.2 сая ам.доллароор тус тус арилжив.

“Ти Ди Би Секьюритис” ҮЦК өөрсдийн хөгжүүлсэн уул уурхайн биржийн арилжааны платформоор дамжуулж тус компанийн харилцагч” Монголросцветмет” ТӨҮГ-аас Монголын Хөрөнгийн бирж дээр зарласан FE52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг арилжжээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.53.112)