Волейболын лигийн улирлын тоглолтууд түр завсарлалаа

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн билээ.

Өдгөө гуравдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд маргаашаас түр завсарлаж байна. Гуравдугаар тойрогт эрэгтэйчүүдээс “Төв Миг”, “Өмнөговь Энержи”, “Минтонетт Говь”, “Эс Жи Хокс”, “Хилчин Алтайн барс”, “Хасу Мегастарс”, “Натур Бакс”, эмэгтэйчүүдээс “Хөвсгөл Эрчим”, “Улаанбаатар финикс”, “Ховд Ижил Алтай торгууд”, “Хобби Эйс”, “Өвөрхангай Хашхан”, “Хэнтий Уурхайчин” шалгарч үлдсэн. Харин эмэгтэйчүүдий ангилалд өрсөлдсөн “Минтонетт Говь”, “Энагура”, “Хилчин” баг лигийн тэмцээнээ дуусгажээ. 

Гуравдугаар тойргийн тоглолтууд 2025 оны нэгдүгээр сарын 2-6-нд “Степ Арена”-д үргэлжилнэ. Улмаар гурван тойргийн дараа хүснэгтийг тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн баг хагас шигшээд шалгарах бөгөөд энэ шатны тоглолт 2025 оны нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.2.6)