Испанид гадаадын жуулчдыг тусгаарлахаа болино

Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэрийг эцэслэн гаргажээ
2020-05-26

Япон онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцалжээ

Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зарласан онцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ
2020-05-26

ДЭМБ гидроксихлорохины эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хумхаа өвчний эм болох гидроксихлорохиныг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд уулгах нь үр дүнтэй эсэхийг тогтоох эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ
2020-05-26

Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава короонавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын үеэр мөрийтэй тоглоом тоглосон гэх дуулиан шуугианд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ
2020-05-21

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ

Коронавирусний халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж байсан ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин үүрэгт ажилдаа эргэн оржээ
2020-05-19

Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй

Коронавирусний халдварын үр дагаврын улмаас Их Британийн хааны гэр бүлийн төсвийн орлого 17.8 сая фунт стерлингээр буурч магадгүй байна
2020-05-19

Австралиас ховор төрөл зүйлийн үлэг гүрвэлийн үлдэгдэл олжээ

Австралиас 110 сая жилийн өмнөх үед хамаарах шүдгүй үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. Элафрозаур хэмээх нэртэй уг үлэг гүрвэлийн нэрийн утга нь “хөнгөн хөлт гүрвэл” ажээ
2020-05-19

Бельги хөл хориог сулруулах хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ

Бельгид коронавирусний цар тахалтай холбогдуулан 3 дугаар сарын 14-нд авсан хөл хорионы арга хэмжээг сулруулах хоёрдугаар үе шатыг эхлүүлжээ
2020-05-19

Туркт хөл хорих цаг тогтооно

Туркийн эрх баригчид коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоор болсон байна
2020-05-19

Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Бенгалийн буланг асар хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан Энэтхэгийн зүүн эргийн дагуу амьдардаг олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
2020-05-19

Хямралтай тэмцэхэд зориулж 500 тэрбум еврогийн сан байгуулахыг санал болгожээ

Коронавирусний хямралтай тэмцэхэд нь Европын холбоонд туслахын тулд 500 тэрбум еврогийн сан байгуулахыг Герман, Францын удирдагчид санал болгожээ
2020-05-19

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 100 мянга давжээ

Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4900 гаруй тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 101139 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв
2020-05-19

“Starbucks” Япон дахь салбаруудаа нээж эхэлжээ

Шинэ коронавирусний халдварын улмаас түр хугацаагаар хаагаад байсан Япон дахь 850 орчим салбараа нээж эхэллээ гэж АНУ-ын “Starbucks” компани өнөөдөр мэдээллээ
2020-05-19

Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Цяожя тойрогт даваа гаргийн орой газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 24 хүн гэмтлээ гэж орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээлжээ
2020-05-19

Курилийн өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр гэж дурджээ

Курилийн бүлэг арлын өмнөд хэсгийг "хойд газар нутаг" гэж нэрлэх эрхтэй хэмээх байр суурийнхаа талаар Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ “Гадаад бодлогын хөх ном” жил тутмын тайландаа дахин дурджээ
2020-05-19

Санкт-Петербургт эмнэлгийн 2.5 мянган ажилтан коронавирусээр халдварлажээ

Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь буюу 2.5 мянга нь эмнэлгийн ажилтнууд байна гэж тус хотын захирагч Александр Беглов ярьжээ
2020-05-19

Цукерберг интернэтийг зохицуулах хятад загварыг эсэргүүцэв

 “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг даваа гарагт Европын дотоод зах зээлийн асуудал хариуцсан комиссар Тьерри Бретонтой онлайн хэлэлцүүлэг хийх үеэрээ интернэтийн орон зайг Хятад улсын загвараар зохицуулах нь аюултай гэж мэдэгдэв
2020-05-19

Сөүл хотын томоохон эмнэлгийн дөрвөн сувилагчаас халдвар илэрчээ

БНСУ-ын хамгийн том нэгдсэн эмнэлгүүдийн нэг болох “Samsung Medical Center” эмнэлгийн дөрвөн сувилагчаас коронавирусний халдвар илэрсэн гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон өнөөдөр мэдээллээ
2020-05-19

АНУ: ДЭМБ шаардлага биелүүлэхгүй бол санхүүжилтээ бүрэн зогсооно

АНУ-ын эрх баригчдын шаардаж байгаагаар шинэчлэл хийнэ гэсэн баталгаа олгох 30 хоногийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ өгчээ
2020-05-19
22 23 24 25 26 27 28