В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулсан ажлын хэсэгтэй баасан гарагт уулзахаар болсон байна
2020-07-03

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Истанбулд эхэлнэ

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөхөд оролцсон хэмээн буруутгагдаад байгаа 20 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал баасан гарагт Туркийн Истанбул хотод болох бөгөөд шүүх хурлыг эчнээ зохион байгуулна
2020-07-03

Ардчиллыг дэмжигч идэвхтэн Хонконгийг орхижээ

Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтэн Натан Лоу нутаг дэвсгэрээ орхижээ. Тэрбээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн талаар АНУ-ын Конгрессын сонсголд үг хэлснээсээ хойш эрсдэлтэй нөхцөл байдалд орсон мэт санагдсан тул ийм замыг сонгосон гэж мэдэгджээ
2020-07-03

Японы эрх баригч нам Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцжээ

Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцлээ гэж “NHK” телевиз мэдээлжээ
2020-07-03

Коронавирусний шинэ төрөл хурдацтай тархаж байна

Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ
2020-07-03

АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ

Баасан гаргийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 45242 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж "Reuters" агентлаг өөрийн хийсэн тооцооллоос иш татан мэдээлэв
2020-06-27

"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ

Ундаа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Coca-Cola” “Facebook”-т зарласан бойкоттой холбогдуулан нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа 30 хоногийн турш зогсоож байгаагаа мэдэгджээ
2020-06-27

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ

АНУ дэлхийд тэргүүлэх гүрэн болох гэсэн зорилгоосоо ухарч магадгүй байгаа шинэ бодит байдлын талаар Европын орнууд нухацтай эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж Германы Канцлер Ангела Меркель “The Guardian” зэрэг Европын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ
2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотыг 51 дэх шинэ муж улсаар тунхаглах тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталлаа. Харин Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчууд болон Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрт хориг тавина гэдгээ хэдийнээ мэдэгдсэн билээ
2020-06-27

БНСУ-д цар тахлын шинэ давлагаа эхэлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот орчимд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсанаар өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дахин нэмэгджээ. Хүн ам шигүү байдаг Сөүл хотын бүсэд халдварын ганц тохиолдлоос ч цар тахлын шинэ давлагаа эхэлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2020-06-03

Д.Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамж батална

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамжид гарын үсэг зурна гэж Цагаан ордон орон нутгийн цагаар лхагва гаргийн орой мэдээллээ
2020-05-28

ОХУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8371-ээр нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 379051-д хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв
2020-05-28

Китакюшү хотод халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулжээ

Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй байгааг тус хотын захирагч Китахаши Кэнжи өнөөдөр анхааруулсан байна
2020-05-28

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болно

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ депутатууд Хонконгийн нутаг дэвсгэрт үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ
2020-05-28

Москва хотод 8033 хүн эдгэрчээ

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 61619-д хүрсэн тухай тус хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова мэдэгджээ
2020-05-26

БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

БНСУ-д автобус, галт тэрэг, метро болон таксигаар зорчихдоо иргэд амны хаалт заавал зүүх журам тавдугаар сарын 26-наас мөрдөгдөж эхэлж байгаа бол энэ журмыг тавдугаар сарын 27-ноос эхлэн нисэх онгоцоор зорчиход хэрэгжүүлж эхлэх бөгөөд хэрэв зорчигчид амны хаалтгүй тохиолдолд тээврийн компаниуд үйлчлэхээс татгалзана
2020-05-26

ОХУ-д халдварын 8915 шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 362 342 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв
2020-05-26

Шведэд хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй ч ажилгүйдэл нэмэгджээ

Эрх баригчид нь шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх хязгаарлалтын хатуу арга хэмжээ аваагүй хэдий ч Шведэд дөрөвдүгээр сард ажилгүйдлийн түвшин 6.7 хувиас 7.9 хувь болж өсжээ
2020-05-26

Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

Францын Тиюа-ле-Маршен хотын зөвлөл трансжендер эмэгтэй Мари Ког хотын даргаар санал нэгтэйгээр сонгожээ
2020-05-26
21 22 23 24 25 26 27