Huawei-г эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэв

АНУ-ын Засгийн газар Хятадын "Huawei" компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийг Америкийн түншүүдээсээ арилжааны мэдээлэл хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа тухай "The Wall Street Journal" сонин лхагва гарагт мэдээлсэн байна.
2019-01-17

БНСУ устөрөгчийн хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

2040 он гэхэд БНСУ устөрөгчийн хөдөлгүүрт 6.2 сая автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлэв.
2019-01-17

Төсвийн хямралаа даруй зогсоохыг Д.Трампт зөвлөжээ

Хэсэгчлэн зогсоогоод буй Засгийн газрын үйл ажиллагааг даруй сэргээхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт түүний зөвлөхүүд санал болгожээ.
2019-01-17

Лалын улс бүлэглэлийг хараахан ялаагүй гэдгийг анхааруулжээ

Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийг бүрэн устгаагүй гэдгийг АНУ-ын Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчид Ерөнхийлөгч Дональд Трампт анхааруулжээ. Өмнө нь “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэж Д.Трамп мэдэгдээд байсан юм.
2019-01-17

Испани улс хүлээн авсан жуулчны тоогоор дээд амжилт тогтоожээ

Испани улс 2018 онд хүлээн авсан жуулчны тоогоор дээд амжилт тогтоосон тухай тус улсын Аялал жуулчлал, худалдаа, аж үйлдвэрийн сайд Рейес Марото мэдээлжээ.
2019-01-17

“Grammy” шагнал гардуулах ёслолыг Алиша Киз хөтөлнө

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз удахгүй болох “Grammy” шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаар болжээ. Энэ тухай дуучин бүсгүй өөрөө мягмар гарагт мэдэгдсэн байна.
2019-01-17

Вашингтон хотыг сонгон аялах жуулчдын тоо буурчээ

Нийслэл Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын утсанд дуудлага ирэх нь ховордож, зочид буудлуудын захиалга буурсан байна.
2019-01-17

Саран дээр анх удаа соёлсон ургамал үхжээ

Сарны ар талд газардсан Хятадын "Чанъэ-4" аппаратын бүхээгт соёлж ургасан хөвөнгийн үр үхсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
2019-01-17

Н.Төгсцогт: Монголдоо дэлхийн аваргын бүсийг буцааж авчирмаар байна

Н.Төгсцогт МУГТ Дугарбаатарын Лхагваагийн дараа, мэргэжлийн боксын дэлхийн аварга цол хүртсэн хоёр дахь монгол боксчин болж, дэлхийн аваргын бүсийг Монголд буцааж авчрахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна
2019-01-15

Иранд болсон нисэх онгоцны ослоос ганцхан хүн амьд үлджээ

ТЕГЕРАН. /RIA Novosti/. Ираны нийслэл Тегеран хотын орчимд болсон нисэх онгоцны ослоос ганцхан хүн амьд үлдсэн тухай Fars агентлаг тус улсын Онцгой байдлын газрын мэдэгдлээс иш татан уламжилжээ.
2019-01-14

Онцгой байдлын 28 алба хаагчид сургах зүйн боловсрол олгож байна

ОБЕГ-ын сэргээн заслын төвд өнөөдөр эхэлсэн “Сургах зүйн боловсрол олгох” сургалтад нийслэл, орон нутгийн онцгой байдлын 28 алба хаагч хамрагдаж байна.
2019-01-14

Панаксадиол гэх тариаг хил нэвтрүүлэхээр завджээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүст, Умард Солонгосоос ирсэн 30 кг эрүүл мэндийн барааг шалгахад “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй тариа байсныг илрүүлжээ.
2019-01-14

Цагдаагийн байгууллагаас ХСИС-ийн сонсогчдод талархал гардуулав

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хүч нэмэн ажилласан ХСИС-ийн сонсогчдод ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж талархал гардуулав.
2019-01-14

Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг энэ сарын 16-нд болох Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ.
2019-01-14

Алт мөнгөн эдлэлээ алдсан хохирогчдийг эрэн сурвалжилж байна

Урт цагаан орчимд, зөвшөөрөлгүйгээр, алт, мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлж байсан этгээдүүдээс 30 орчим мөнгөн аягыг хураан авч, хохирогчдыг эрэн сурвалжилж буй тухай НЦГ-ын Мөрдөн шалгах газраас мэдээлэв.
2019-01-14

Үлэг гүрвэлийн олдвор худалдахыг завджээ

Сүүлийн үед гарсан зарим ноцтой гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв
2019-01-14

Д.Дорлигжав нарыг нэг сар хорино

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав. Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж, шүүгдэгчдийг тус бүр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
2019-01-14

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг шүүнэ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх танхимд болж, анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 12 цагт товложээ.
2019-01-14

Хорих ангиуд гомдол, хүсэлтийн хайрцагтай болно

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих ангиудад гомдол хүсэлтийн тусгай хайрцаг байрлуулж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ
2019-01-14
8 9 10 11 12 13 14