Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан өнөөдрөөс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.
Тосон бумбын нурууны Хөвд, Хуршуутын баян бүрдэд ашигт малтмал олборлож буй “Сауд гоби коал транс” ХХК-ийн лицензийг хууль бус хэмээн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд мэдэгдэв.
2019-01-13
Сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх автобусны нэгтгэл байгуулахаар болов
Нийслэлийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх автобусны нэгтгэл байгуулахаар тогтов
2019-01-13
Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд хурдан морь унахгүй
Энэ оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.
2019-01-13
үүдэд зээлийн санхүүжилт олгоно
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд ААН-үүдэд зээл олгоно гэдгээ тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат нийслэлийн “Хангарди” ордонд нийслэлийн удирдлагатай өчигдөр уулзахдаа мэдэгдэв.
2019-01-13
СХЗГ, БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллахаар болов
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн(KRISS)-гийн ерөнхийлөгч Санг Руял Пак нар хоёр талын хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зуржээ.
2019-01-13
"1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хоёрдахь томоохон жагсаал" болов
Сүхбаатарын талбайд "МАНАН" бүлэглэлийн эсрэг бүх ард түмний тайван жагсаал" нэгдүгээр сарын 10-нд 12 цагт эхэлсэн. УИХ-ын нэр бүхий таван гишүүний зохион байгуулсан тус жагсаалд иргэний нийгмийн 100 гаруй байгууллага нэгдсэн талаар зохион байгуулагчид онцлов.
2019-01-13
Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих асуудлыг дахин хэлэлцэхээр болов
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг сонгон улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцлээ.
2019-01-13
Хотын даргыг томилох асуудлыг ирэх лхагва гаригт хэлэлцэнэ
Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхээр тогтож, уг хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт хийх тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
2019-01-13
Автозам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлжээ
Сар шинийн баяр дөхсөнөөс автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их хэмжээний цасанд зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүсээд буй нөхцөлд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг МХЕГ-аас зөвлөжээ.
2019-01-13
Насны хишиг” шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадуудад олгодог “Насны хишиг” болон эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.
2019-01-13
Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Азийн шигшээ багт орж тулалдана
Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Алдар спорт хороо, Монголын Зэс корпорацийн тамирчин ОУХМ Б.Чинзориг, Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Сүлд спорт хороо, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ.Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт багтжээ
2019-01-13
Завхан аймгийн Сонгино сумд хэрэгжиж байгаа архидалтын эсрэг дүрэм
Завхан аймгийн Сонгино сумаас үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг албаныхан онцолж байна
2019-01-13
Сайншандын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт гуравдугаар сараас эхэлнэ
Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд суманд барих цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлэхээр болсон талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярилаа.Дээрх байгууламжийн нийт өртөг нь 3.7 сая ам.доллар гэж албаныхан тооцоолоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд газар, дэд бүтэц, зэрэг бусад шаардлагатай суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна
2019-01-12
Хамгаалах байрыг гуравдугаар сард ашиглалтад оруулна
Албан ёсны оршин суугчидтайгаа 70 мянга, түр оршин суугчидтайгаа нийлээд 86-90 мянган хүн аж төрдөг Дорноговь аймаг 2019 оныг "Гэр бүлийг дэмжих жил" болгон зарласан"Жилийн ажлын хүрээнд гэр бүл, өсвөр насныхан, залуусын хөдөлмөр эрхлэлт, эрэгтэйчүүдийн зөвлөгөөн, эцэг эхийн зөвлөгөөн, гэр бүлийн боловсрол олгох үе шаттай сургалтууд гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн
2019-01-12
Орхон аймагт агаар дахь азотын давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их гарчээ
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт агаар дахь азотын давхар исэл зөвшөөрөгдөх агууламжаас 1.5 дахин их, зарим тохиолдолд 1.8 дахин их, тоос тоосонцорын хэмжээ 2-2,5 дахин давсан үзүүлэлттэй байна
2019-01-12
Шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ.
38-40 хэм хүртэлх халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ.
2019-01-08
Гялгар уут хэрэглэвэл 300000-3000000 төгрөгөөр торгоно.
Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан.
2019-01-07
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах үүрэг өгөв
Энэ сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД-т 223, ХУД-т 214, БЗД-т 281, ЧД-ийн эмнэлэгт 75 хүүхдийн орон дээр 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
2019-01-07
Худалдааны томоохон төвүүдийн ажилах цагын хувиар.
Өнөөдөр "Барс" захаас бусад зах, худалдааны төвүүд амарч байна.
Захуудын ажиллах хуваарь:
"Хүчит шонхор" зах өнөөдөр амарна. Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
Нарантуул ОУХТ:
2019 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд амраад нэгдүгээр сарын 5-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хархорин зах:
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Да хүрээ" техникийн зах:
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Дүнжингарав" худалдааны төв
Нэгдүгээр сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ.
"Sunday" зах
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Бөмбөгөр" худалдааны төв
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
2019-01-02
ИХ УНШСАН